Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 онд 273 өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас, урд оны 36, нийт 309 өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг хянан шалгав.   
 
Үүнээс шийдвэрлэсэн 284, хянагдаж байгаа 25 өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдол байна. Хуваарилагдаагүй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдол байхгүй. Шийдвэрлэлтийн байдал 92 хувьтай байгаа боловч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байдлын хувьд 94 хувь байна. 
 
Үндсэн хуулийн цэц 2023 онд Бага суудлын хуралдаан 39, Дунд суудлын хуралдаан 6, Их суудлын хуралдаан 4-ыг хийж, нийт Цэцийн хуралдаан 49-ыг хийв. Энэхүү хугацаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол 173, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн магадлал 40, дүгнэлт 5 /№03 Дүгнэлт хүчингүй болгосон/, тогтоол 4 тус тус гаргажээ.


Өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлтийн хугацааны график (2023 он)



Өргөдөл, мэдээлэл, гомдлын агуулга

                 Өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан хэлбэр