Албан хаагчид сургалтад хамрагдлаа Post author:admin Post published:2026-09-28 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас албан хаагчдад зориулан “Хиймэл оюуны суурь хэрэглээ” сэдэвт сургалтыг “Тус солюшн” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Сургалтаар хиймэл оюун ухааны талаарх суурь ойлголт, хөгжлийн чиг хандлага, ChatGPT, Gemini, Claude зэрэг хиймэл оюуны онцлог, ялгаа, хэрэглээний талаар мэдээлэл өгч, ажил хэрэгтээ хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар танилцууллаа.