Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцаа, хандлагыг сайжруулах зорилгоор төлөвлөгөөт сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн.
Энэ хүрээнд Тамгын газрын ажилтнуудад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Эрдэнэбат “Рационал сэтгэлгээ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар эргэцүүлэн бодох үйл явц, түүний зарчим, сэтгэн бодох үйл явцыг үр дүнтэй болгох арга зам, аливаа асуудалд алдаагүй, цэгцтэй, системтэй хандахад туслах сэтгэлгээний арга хэрэгслийн талаар мэдээлэл, мэдлэг өгч, харилцан санал солилцсон юм.