Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг дахин хянан шийдвэрлэнэ  

  • Post author:

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн байна гэж үзэж 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг гаргасан.

Монгол Улсын Их Хурал уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 2025 оны 93 дугаар тогтоол гаргасан тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны бэлтгэл ажиллагаа хийгдэж байна.