Байгалийн баялгийн үр өгөөжтэй холбоотой Цэцийн магадлал (2025, №14) нийтлэгдлээ

  • Post author:

      Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.”, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалтад “газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх …” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон билээ.