Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа

  • Post author:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр товлосон болно.

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 400 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг итгэмжилсэн төлөөлөгчөөр нэмж томилсон байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, итгэмжилсэн төлөөлөгч Баттөмөрийн Энхбаяр уг хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, маргааны материалтай танилцах үндэслэлээр хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн УИХ-03/11754 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тул Цэцийн их суудлын бүрэлдэхүүн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хуралдааныг дараа товлохоор хойшлууллаа.