Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо Post author:admin Post published:2026-10-22 Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн VII их хурлын хүрээнд Удирдах зөвлөлийн болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан.Удирдах зөвлөлийн гишүүдийн уулзалтыг ҮХШАН-ийн Ерөнхийлөгч, Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Мирза-Улугбек Абдусаламов даргалж, гишүүн 18 байгууллагын төлөөлөгч оролцов. Уулзалтаар нийгэмлэгийн гишүүнчлэлийг өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шүүхийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хамтарсан сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн их хурлаас “Самаркандын тунхаглал”-ыг баталж, Үндсэн хуулийн шүүхийн бие даасан, хараат бус байдал, хүний эрх, эрх тэгш байдлыг хамгаалах, хиймэл оюун ухааны хэрэглээг хүний хяналтад байлгах, шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудыг тусгажээ.