Нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр (2026.11.05) Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордон,үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Цэцийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, хуралдаанд бэлтгэх үе шат, үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын сонирхсон асуултад хариулт өгөв.
Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан “Хүний эрхийн боловсрол”-ын (Бидний эрх-Бидний амьдралд) гарын авлагыг турших багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтад нийслэл болон Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр зэрэг 6 сургуулийн 30 гаруй багш хамрагджээ.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн боловсролтой иргэн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй ажлын нэг хэсэг юм.