Мэргэжлийн нэгдсэн холбоог Улсын дээд шүүхэд бүртгүүлэхтэй холбогдуулан маргаан үүсгэлээ

  • Post author:

      Монгол Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, мөн хуулийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүх …”, мөн хуулийн 8.2, 8.3, 9.3 дахь хэсгийн “… Улсын дээд шүүхийн Тамгын газар гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 2, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байна.

     Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “ … шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах, … эрхтэй.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж заасан болно.