Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалттай холбоотой Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ

  • Post author:

       Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … хууль дээдлэх … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … нас …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс … нийгэм, хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн билээ.