Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

  • Post author:

       Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцүүлэхээр товлосон.

       Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэх баярын өдөр болох Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр тус тус амрахаар хуульчилсан бөгөөд Засгийн газрын “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор энэ жилийн Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1 тасарч, шинийн 2, 3-ны өдөр Бямба, Ням гарагт тохиож байгаагийн улмаас 2025 оны 3 дугаар сарын 03, 04, 05-ны өдрийн Даваа, Мягмар, Лхагва гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгаж, бусад аж ахуй нэгж, байгууллагын удирдлагад зөвлөсөн байна.

       Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулах, маргагч талуудыг мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг Цэцийн хуралдаанд биечлэн оролцуулах, маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 9.30 цагт хийхээр товлов.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter