Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн албан хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, хүчингүй болгосон. Энэхүү хуралдаанаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 03 дугаар тогтоолыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.