Маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдаан болно

  • Post author:

     Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн албан хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 02 дугаар дүгнэлтийг гаргасан.

      Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, 2024 оны 60 дугаар тогтоол гаргаж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 9.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийхээр товлолоо.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter