Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

  • Post author:

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цэцийн гишүүнээр болон Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газраас гавьяаны амралтандаа гарсан 30 гаруй ахмад настан байгаагаас Чингис хаан одонт 1, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 1, Монгол Улсын ардын багш 1, Монгол Улсын гавьяат цолтон 15, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн /академич/ 3, профессор 18 байна.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter