Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 

  • Post author:

     Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

       Энэхүү хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “… Улсын дээд шүүх …”, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “… Улсын дээд шүүхийн Тамгын газар …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, эдгээр зохицуулалтыг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг гаргалаа.

      Харин Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “… Улсын дээд шүүх …”, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “… Улсын дээд шүүхийн Тамгын газар …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. …” гэж заасныг зөрчөөгүй байна.