Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч … мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “… хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …”, мөн зүйлийн 8 дахь заалтын “… үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэсэнд нийцээгүй гэж шийдвэрлэж, 05 дугаар дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.