Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

  • Post author:

        Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор гаргасан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээн, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо.