Оюутнууд Цэцийн үйл ажиллагаатай танилцав

  • Post author:

      Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, оюутны төлөөлөл өнөөдөр /2025.04.15/ Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж, Цэцийн ордон, үйл ажиллагаатай танилцлаа.

     Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас Цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, өргөдөл, мэдээлэл хүлээн авах болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг өгсөн юм.  

      Тус сургуулийн Улс төр судлалын тэнхим сургалтын хөтөлбөртөө мэргэжлийн суурь болгож “Монголын Үндсэн хуульт ёс” хичээлийг төлөвлөгөөний дагуу жил бүр тусгадаг ажээ.