Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

  • Post author:

          Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

           Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаас Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.”, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалтад “газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх … .” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргалаа.