Сурагчид Цэцийн үйл ажиллагаатай танилцав

  • Post author:

          Нийслэлийн ерөнхий боловсролын Глобал Иннова дунд сургуулийн багш, ахлах ангийн сурагчдын төлөөлөл өнөөдөр /2025.03.20/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

        Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар сурагчдад мэдээлэл өгч, сонирхсон асуултад  хариулт өгөв.

       Нийслэлийн ерөнхий боловсролын Глобал Иннова дунд сургууль жил бүр Нийгмийн ухааны хичээлийн хүрээнд “Байгууллагын үйл ажиллагаатай танилцах судалгаат хичээл”-ийг зохион байгуулдаг аж.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter