“Албан бичгийн найруулга” сэдвээр сургалт зохион байгууллаа

  • Post author:

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас ажилтнуудынхаа ур чадвараа өсгөх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцаа хандлагыг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг хүний хөгжилтэй холбоотой сэдвүүдээр тодорхой сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

      Энэ удаа /2025.03.20/ Тамгын газрын ажилтнууд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын Эрдэм, шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор М.Баярсайханы “Албан бичгийн найруулга” сэдэвт сургалтад хамрагдлаа.

        Уг сургалтаар албан бичгийг хэрхэн зөв найруулгатай стандартын дагуу бичих зөвлөмж, албан бичгийн найруулгын онцлог хийгээд шаардлага, зөв бичих дүрмийн хэрэгжилт, гажуудал, нийтлэг алдаа зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авч харилцан санал солилцсон юм.