Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар санал солилцов

  • Post author:

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжидтэй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цэцийн ордонд  ажил хэргийн уулзалт хийлээ.

        Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний комиссын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг уялдуулах,  мэдээлэл, лавлагаа харилцан солилцох, хоёр байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал солилцов.

   Уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, О.Мөнхсайхан, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн С.Дондов, албаны бусад хүмүүс оролцов.