МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР

  • Post author:

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан.

Тус зарлигт Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар заасан.

Ийнхүү Монгол Улсад жил бүр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон нь зөвхөн хүндэтгэх, дурсах утга төдий бус, харин Монгол түүх, соёл, уламжлалаа Дэлхийн олон оронд үнэн зөвөөр таниулж, сурталчлан түгээх, дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой үйл явдал юм.

Чингис хааны хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг дэлхий дахин өндрөөр үнэлж байгаа нь Монгол хүн бүрд их эзэн хаанаараа бахархах гүн хүндэтгэлийг төрүүлдэг билээ.

Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дараах холбоосоор үзнэ үү.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=9522