Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

  • Post author:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд болно.