Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “… хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх … төгрөгөөр торгоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргалаа.