“Монгол Улсын Үндсэн хуульд хувийн халдашгүй байх эрхийг тодорхойлсон нь” сэдвээр илтгэл тавилаа Post author:admin Post published:2025-09-02 Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан 5 дахь удаагийн олон улсын симпозиум 2025 оны 8 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Сөүл хотноо болж өндөрлөлөө. “Хувийн халдашгүй эрх” сэдвийн хүрээнд явагдсан тус симпозиумын салбар хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон “Монгол Улсын Үндсэн хуульд хувийн халдашгүй байх эрхийг тодорхойлсон нь” сэдвээр илтгэл тавьж, шүүгч судлаачдын сонирхсон асуултад хариулан хэлэлцүүлэгт оролцов. Энэ удаагийн олон улсын симпозиумд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн улс орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагын шүүгчид, үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн эрдэмтэн, судлаачид оролцсон юм.