Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

  • Post author:

        “Андууд” төрийн бус байгууллагын гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2025.09.12/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

      Зочид, Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн хөгжил, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын талаар танилцуулга, мэдээлэл сонсож, “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхэн товчоон”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөрт” зэрэг баримтат киног үзэж сонирхов.

        “Андууд” төрийн бус байгууллага нь “Оюунлаг андууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд сар бүр олон нийтэд чиглэсэн илтгэл тавих, туршлага солилцох зэргээр үйл ажиллагаа явуулдаг байна.