Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Post author:admin Post published:2025-02-27 Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр /2025.02.27/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Гоцурвег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрээр Үндсэн хуулийн цэц Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дээд шүүхтэй уламжлалт харилцаатай явж ирсэн, тухайлбал 2017 онд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дээд шүүхэд айлчилсан”-ыг онцлов. Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Бүгд Найрамдах Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталсны 75 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Цэцийн албан хаагчдыг БНЭУ-д богино хугацааны сургалтад хамруулах, БНЭУ-ын Дээд шүүхийн төлөөлөгчдийг айлчлуулах талаар тохиролцлоо. Хуваалцах: Share on facebook Share on twitter