“Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалт болов

  • Post author:

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Албан хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албанд мөрдөх зарчим, сахилга хариуцлага, албан харилцааны соёл, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D), профессор Ц.Амартөгс мэдээлэл, зөвлөмж өгөв.

Энэ үеэр төрийн албанд түгээмэл тохиолддог ёс зүйн асуудал, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар харилцан санал солилцож, оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.