Оюутнууд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

  • Post author:

         “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р дамжааны оюутнууд багшийн хамт 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

      Энэхүү арга хэмжээний үеэр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болон хуралдаанд бэлтгэх үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

       Мөн Үндсэн хуулийн цэцээс санаачлан бүтээсэн “Үндсэн хуулийн цэцийн танилцуулга” кино контентыг үзүүлж, оюутнуудын мэдлэгийг баяжуулав. Уг танилцах дадлагыг “Мэргэжлийн дадлага-1” сургалтын хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.