“Үндсэн хуульт ёс” сэтгүүл хэвлэгдэн гарлаа

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс эрхлэн гаргадаг “Үндсэн хуульт ёс” онол арга зүй, эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлийн 3 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.

Тус сэтгүүл нь Үндсэн хуулийн эрх зүйн онол, практиктай холбоотой судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, үзэл бодол, эргэцүүлэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн тойм, Цэцийн үйл ажиллагааны мэдээлэл, шинэ бүтээлийн танилцуулга зэрэг олон талт агуулгыг багтаадаг.

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүтээлээс гадна бусад эрдэмтэн, судлаачдын өгүүлэл, илтгэлүүдийг нийтэлжээ.

“Үндсэн хуульт ёс” сэтгүүл хагас жил тутамд хэвлэгдэн эрдэмтэн судлаач, сонирхогчдын хүртээл болдог юм.