Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтын тогтолцоо хэрэгжиж эхэлсэн түүхэн үйл явдал:

  • Post author:

Монгол Улсын Бага Хурлын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүд томилогдов.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн томоохон ололт нь Монгол Улсын төрийн тогтолцоонд анх удаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий Үндсэн хуулийн цэцийг байгуулсан явдал юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.