Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан байнгын нарийн бичгийн дарга нарын газраас 2026 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо “Үндсэн хуулийн эрх зүйн өнөөгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний олон улсын бага хуралд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 16 гишүүн улс орны нийт 41 төлөөлөгч оролцож, нийт дөрвөн хэсэгт хуваагдсан салбар хуралдаан буюу “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”, “Үндсэн хуулийн чухал шийдвэрүүд”, “Үндсэн хуулийн ач холбогдол бүхий хууль тогтоомж” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэв.
Энэхүү бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрыг төлөөлж Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрхэм нар оролцсон бөгөөд “Үндсэн хуулийн чухал шийдвэрүүд” сэдэвт салбар хуралдаанд илтгэл хэлэлцүллээ.