Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө Post author:admin Post published:2025-10-27 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилж, тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа болов. 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон түүхэн өдөртэй энэ арга хэмжээ давхар тохиосон нь онцлог юм. Төрийн захиргааны алба хаагчийн тангаргийг Г.Мөнхмандах, А.Тэмүжин, З.Янжиндулам нар хүндэтгэлтэйгээр уншиж, Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, Төрийн далбаанаасаа адис авч, тангаргийн хуудаст гарын үсэг зурав.