Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллаж, дадлага сургуулилт хийв

  • Post author:

          Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт зохион байгууллаа. 

     Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнууд зарлан мэдээллийн дохиог дамжуулах үед ойр байгаа аюулгүйн талбайд цуглаж, дадлага сургуулилт хийв. 

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter