Хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийн маргааныг буюу Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн. Энэхүү хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан … татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Иргэний хувийн … халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоон, тус заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж 04 дүгээр дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.