Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

  • Post author:

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

          Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.” гэж заасны “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоон, тус заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс түдгэлзүүлэхээр шийдвэрлэж Цэц 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргасан.

          Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад “татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;”, 34.4.3 дахь заалтад “татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэлээ.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter