Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2026 оны 10 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 14 дэх удаагийн зуны сургалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн сургалтыг тус нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндсэн зарчмууд” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд нийт 39 улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөл хамрагдав.
Зуны сургалт нь оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой асуудлаар мэдлэг, туршлага солилцох, улс орнуудын сайн туршлагыг судлах боломж бүрдүүлдгээрээ ач холбогдолтой юм.
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвөөс уг сургалтыг 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.