Оюутнууд мэтгэлцэх ур чадвараар өрсөлдлөө

  • Post author:

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран Үндсэн хуулийн процессын эрх зүйн асуудлаар оюутнуудын дунд мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.

       2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болсон шигшээ мэтгэлцээнд багууд маргагч, маргалдагч талын байр сууринаас өрсөлдсөнөөс Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн баг тэргүүлж, “Шихихутуг” Их сургуулийн баг дэд байр эзэлж, “Шихихутуг” Их сургуулийн оюутан А.Нарансолонго шилдэг илтгэгчээр тодорлоо.

       Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Уг мэтгэлцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь Үндсэн хуулийг танин мэдэх, Үндсэн хуулийн “Мэдэгтүн, Сахигтун” гэснийг хэрэгжүүлэх, улмаар Үндсэн хуулийн процессыг сурталчлах ач холбогдолтой. Цаашид мэтгэлцээнийг уламжлал болгон цар хүрээг өргөжүүлж ахисан шатанд зохион байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа”-г онцлов.

     Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Үндсэн хуулийн процессын эрх зүйн мэтгэлцээнд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, “Шихихутуг” Их сургууль, Дотоод хэргийн Их сургууль, “Их засаг” Их сургууль, “Отгонтэнгэр” Их сургууль, ”Орхон” Их сургуулийн багууд тус тус оролцсон юм.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter