Феликс Гленктэй уулзлаа Post author:admin Post published:2025-12-05 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх хооронд тогтоосон харилцаа болон Ханнс-Зайделийн сантай хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэн, үр өгөөжтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк-д Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ийг гардуулж, баяр хүргэв.