Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө Post author:admin Post published:2025-10-27 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилж, тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа болов. 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон түүхэн өдөртэй энэ арга хэмжээ давхар тохиосон нь онцлог юм. Төрийн захиргааны алба хаагчийн тангаргийг Г. Мөнхмандах, А.Тэмүжин , З.Янжиндулам нар хүндэтгэлтэйгээр уншиж, Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, Төрийн далбаанаасаа адис авч, тангаргийн хуудаст гарын үсэг зурав.