Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг болов Post author:admin Post published:2025-08-12 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2026 оны төсвийн төслийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн холбогдох байгууллагын албан тушаалтнуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, байгууллагын стратеги, түүнтэй уялдуулан боловсруулсан 2026 оны төсвийг танилцуулав. Оролцогчид 2026 оны төсвийн төсөлд тусгах саналаа илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт, тайлбар авсан юм. Улмаар хэлэлцүүлгээс гарсан болон цахимаар ирүүлсэн саналуудыг нэгтгэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны төсвийн төсөлд өгөх цахим саналыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл нээлттэй авах тул иргэд, олон нийт та бүхэн саналаа энд дарж өгнө үү.