Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг цахимаар унших боломжтой боллоо

  • Post author:

       Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг магадлан шийдвэрлээд гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг тусгайлан эмхэтгэж, нийтийн хүртээл болгосоор ирсэн.

     Тэгвэл уг эмхэтгэлийг цахимаар унших боломжтой боллоо. Үндсэн хуулийн цэцийн албан ёсны https://constitutionalcourt.mn/ цахим сайтад ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ  цэс шинээр нэмж “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл (2017-2019 он)”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл (2020-2023 он) ботиудыг тус тус бүрэн эхээр нь байршууллаа.

    Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг нийтэд зориулан судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, танилцахад дөхөм болгох үүднээс ийнхүү цахим хэлбэрээр унших боломжийг бүрдүүлсэн юм.

         1992-2016 он хүртэлх шийдвэрүүдийг мөн байршуулахаар бэлтгэж байна.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter