Сэтгүүлийн Зөвлөлийн ээлжит цахим уулзалтад оролцов

  • Post author:

    Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн эрхлэн гаргадаг  “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцын Зөвлөлийн ээлжит цахим уулзалт өнөөдөр буюу 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

   Тус сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүд сэтгүүлийн ээлжит дугаарын төслийн агуулга, сэдвийн талаар санал солилцов.

        Цахим уулзалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах зөвлөх Д.Гантуяа нар оролцлоо.

        Сэтгүүлийг эрхлэн гаргаж буй Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг нь 1997 онд байгуулагдсан бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Үндсэн хуулийн үнэт зүйлсийг сурталчлах, Үндсэн хуулийг дээдлэх  талаар  туршлага солилцох зэрэгт Нийгэмлэгийн зорилго оршино.