ЭМГЭНЭЛ
Пунсалмаагийн ОЧИРБАТ
/1942-2025 он/
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Тэрээр Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж, батлуулах нөр их үйл хэргийг манлайлан зохион байгуулж, Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм үйлсийг түүчээлсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.
П.Очирбат нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 2004-2016 онд 2 удаа сонгогдон 12 жил ажиллах бүрэн эрхийн хугацаандаа нийт 275 хуралдаанд оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх үүргээ нэр төртэй хэрэгжүүлэн, Үндсэн хуулийг чандлан сахиулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Төрийн алтан буулга – Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах хүндтэй үйлсэд төр, хууль зүй, бичиг соёлын хүний оюун сэтгэлээс охьлон нэрсэн тулх санаа, хичээл зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулж, ухаан шүүж, насыг зарсан эрхэм Таныг хүндэтгэн дурсаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан П.Очирбатын хүнлэг, нөхөрсөг, даруу төлөв зан чанар төрийн хүний шулуун шударга, зарчимч ёс зүй бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦийн
үе үеийн гишүүд, Цэцийн тамгын газрын хамт олон