Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулав Post author:admin Post published:2025-01-13 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах” ёслолын арга хэмжээ өнөөдөр (2025-01-13) Цэцийн ордонд боллоо. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгынхоо хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж уг арга хэмжээг албан ёсоор, ёслол төгөлдөр зохион байгуулсан юм. Үндсэн хуулийн агуулга, Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг уриалсан уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан билээ. “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг эндээс харна уу. Хуваалцах: Share on facebook Share on twitter