БНСУ-ын Сүншил Их сургуулийн оюутнууд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа Post author:admin Post published:2026-06-24 БНСУ-ын Сүншил их сургуулийн Хуулийн сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж, Цэцийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.