“Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулав Post author:admin Post published:2026-04-30 Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас албан хаагчдынхаа мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас баталсан “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” MNS 7068:2025 стандартыг танилцуулж, түүний зорилго, хамрах хүрээ, хэрэгжилтийн ач холбогдлыг тайлбарлав. Тус стандарт нь төрийн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр зохион байгуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах, үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Албан хаагчдын төрийн албаны стандартын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, шинэ стандартыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.