МУИС-ийн багш, оюутнууд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

  • Post author:

        Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, оюутны төлөөлөл 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

       Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Судалгааны төвийн судлаач Х. Минжээ Үндсэн хуулийн цэцийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгөв.

       МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь сургалтын хөтөлбөртөө “Монголын Үндсэн хуульт ёс” хичээлийг мэргэшлийн заавал судлах хичээлийн нэг болгон жил бүр төлөвлөгөөндөө тусгадаг байна.