Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

  • Post author:

       Монгол Улсын дээд шүүхээс Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, мөн хуулийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүх …”, 8.2, 8.3, 9.3 дахь хэсэгт “… Улсын дээд шүүхийн Тамгын газар …” гэж заасан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт ирүүлсэн.

      Уг хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.